Редакци

1. Ерөнхий зорилго

CNews.mn нь үнэн бодит, тэнцвэртэй, олон нийтэд ач холбогдолтой мэдээллийг хүргэх бие даасан мэдээллийн платформ. “Их хотын иргэний мэдээ” уриан дор хотын амьдрал, иргэдийн дуу хоолой, орон нутгийн бодит нөхцөлд тулгуурласан мэдээлэл түгээнэ. Мэдээллийн хүртээмж, ил тод байдал, иргэний оролцоог дэмжсэнээр нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг эрмэлздэг.

2. Үнэт зүйлс

Үнэн бодит байдал, тэнцвэртэй байдал, хариуцлагатай сэтгүүл зүй, хараат бус байдал, ёс зүйн зарчимд тулгуурлан ажиллана.

3. Редакцийн бүтэц

Ерөнхий эрхлэгч нийт контентын бодлого, чанарыг хянаж, редакцын зөвлөл хөгжлийн стратеги болон ёс зүйн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Сэтгүүлч, редакторууд мэдээллийг баримт нягталж баталгаажуулсны дараа нийтэлнэ.

4. Контентын бодлого

Нийгмийн ач холбогдолтой мэдээлэл түгээж, цуурхал болон баталгаагүй эх сурвалцын мэдээлэл нийтлэхгүй. Сурталчилгаа болон төлбөртэй агуулгыг мэдээнээс ялган “Sponsored” гэх тэмдэглэлтэйгээр хүргэнэ.

5. Алдаа залруулга

Алдаа илэрсэн тохиолдолд нэн даруй засвар хийж “Залруулга” гэсэн тэмдэглэлтэйгээр нийтэлнэ.

6. Сурталчилгаа ба ивээн тэтгэлэг

Редакцын хараат бус байдалд нөлөөлөх сурталчилгааг хориглоно.

7. Нийтлэл устгах

Хууль зөрчсөн, хүний эрхэд халдсан нь тогтоогдсон контентыг редакц устгах эрхтэй.

8. Олон нийтийн оролцоо

Уншигчдын санал, сэтгэгдлийг хүндэтгэх бөгөөд ёс зүй зөрчсөн, гүтгэлэг, доромжлолын шинжтэй сэтгэгдлийг устгах боломжтой.

CNews.mn нь холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, редакцын бодлогыг улирал тутамд хянаж шинэчилнэ.

App Logo

“Их хотын иргэний мэдээ” уриан дор хотын амьдрал, иргэдийн дуу хоолой, орон нутгийн бодит нөхцөлд тулгуурласан мэдээлэл түгээнэ.

Холбоос

Ангилал

    Биднийг дагах

    Онцлох мэдээг и-мэйлээр авах

    © 2022 - 2025 Урбан ситизенс медиа ХХК Бүх эрх хуулиар хамгаалагдсан